Загвар өмсөгч Э.Энхболд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Загвар өмсөгч Э.Энхболд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй. Энэхүү хүндэт шагналын эзэд дундаас загвар өмсөгч Э.Энхболд “Алтан гадас” одон хүртлээ.

Э.Энхболд нь «Couture» хувцасны брэнд, “Warm House” үйлдвэрийн үүсгэн байгуулагч төдийгүй Монголын загварын ертөнцөд тод мөртэй, нэр хүндтэй топ модель юм.

Тэрбээр 2016 онд Хонгконгт зохион байгуулагдсан “International Fashion Super Model” олон улсын тэмцээнд эрэгтэй моделиудын төрөлд “Гран-при” шагнал хүртэж, дэлхийн тавцанд Монголын нэрийг дуурсгасан. Түүний энэхүү ололтыг үнэлэн Монголын залуучуудын холбоо “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагнаж байсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment