Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар өнөөдөр Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэв.

Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн нээлтийн арга хэмжээг үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнд морилон ирсэн бөгөөд тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт хүндэтгэн угтан авлаа.

Японы эзэн хааны энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлж, түүхэн баярт өдрүүдэд уламжлалт соёл, үндэсний спорт, ёс заншлыг нь биечлэн үзэж сонирхож буй нь онцлог үйл явдал болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment