Монголын ой тогтоолтын спортоос төрсөн анхны “Гавьяат тамирчид” – Н.Мөнхшүр, Н.Энхшүр

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын ой тогтоолтын спортоос төрсөн анхны “Гавьяат тамирчид” – Н.Мөнхшүр, Н.Энхшүр

Монголын Оюун Ухааны Академийн шилдэг тамирчид, олон улсын их мастер, Дэлхийн аварга, Гиннесийн болон Дэлхийн дээд амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Монгол Улсын «Гавьяат тамирчин» цол хүртлээ. Энэ нь зөвхөн тэдний хувьд төдийгүй Монголын оюуны спортын хувьд ч түүхэн үйл явдал болж байна.

Анхны амжилтуудын эзэд

Ихэр аваргуудын оюуны спорт дахь амжилтыг дурдахад барагдахгүй. Тэд бол:

  • Монголын хамгийн анхны эмэгтэй Дэлхийн аварга
  • Хамгийн залуу насандаа Дэлхийн аварга болсон тамирчид
  • Ой тогтоолтын спортын анхны хошой эмэгтэй Дэлхийн аварга
  • Монгол Улсаас төрсөн Гиннесийн дээд амжилтын анхны эзэд
  • Ази тивийн анхны эмэгтэй аварга
  • “Super Brain” олон улсын шоуны ялагчид

Тэд энэхүү спортын боломж, хүрэх дээд амжилтыг монгол залууст бодитоор харуулж, урам зориг өгсөөр ирсэн.

Шинэ түүхийн эхлэл

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын энэ удаагийн амжилт Монголд ой тогтоолтын спортоор төрсөн анхны «Гавьяат тамирчин» тодорсон явдал юм. Энэ нь зөвхөн тэдний хувийн амжилт биш, тэдний гэр бүл, багш нар, Монголын Оюун Ухааны Академи болон нийт монголчуудын хамтын бахархал юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment