CS2-ийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох StarLadder Budapest Major 2025-ын гуравдугаар шат өндөрлөж, хасагдах шатны бүрэн хуваарь албан ёсоор тодорлоо. Ингэснээр Монголын The MongolZ баг шөвгийн наймд Европын аварга Team Vitality-тай нүүр тулах бөгөөд фанатуудын хувьд тэмцээний хамгийн хүлээлттэй тоглолтуудын нэг болоод байна.
Плей-оффын тоглолтууд бүгд Унгар улсын Будапешт хотын MVM Dome аренад 12 дугаар сарын 11–14-ний хооронд явагдана. Энэ үеэс эхлэн тэмцээн жинхэнэ “do or die” шатандаа орж, нэг ялагдал нь шууд нутаг буцах шалтгаан болох knockout формат үйлчилнэ.
Шөвгийн наймын хосууд
Шөвгийн 8-д шалгарсан багуудын хослол дараах байдлаар сунаж байна:
- Spirit — Falcons
- The MongolZ — Team Vitality
- MOUZ — FaZe
- NAVI — FURIA

The MongolZ vs Team Vitality тоглолт нь шөвгийн наймын хамгийн сонирхолтой тулаануудын нэг гэж тооцогдож байна. Энэ тоглолт:
- Өдөр: 12 дугаар сарын 12
- Эхлэх цаг: Улаанбаатарын цагаар 03:00
- Формат: Bo3 – гурван газрын зурагт хоёр хожил авсан баг хагас шигшээд шалгарна
StarLadder Budapest Major 2025 тэмцээн 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-нийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай, улирлын хамгийн нэр хүндтэй CS2 мэйжоруудын нэг хэвээр байна. The MongolZ шөвгийн наймд багтсанаар Монголын киберспортын түүхэнд дахин нэг чухал амжилтыг бичиж, дэлхийн тавцанд монгол тоглогчдын нэр хүндийг улам өсгөж байна.
1 comment
Vitality бол том баг, гэхдээ MongolZ айх зүйлгүй гэж бодож байна