АНУ-д хуримын өдөр цаг агаар сайхан байлгах “шившлэг” захиалах болжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АНУ-д сүйт бүсгүйчүүд цаг агаарын шившлэг захиалж байна

АНУ-д сүйт бүсгүйчүүд хуримынхаа өдөр бороо, салхи зэрэг таагүй цаг агаараас зайлсхийхийн тулд өөрсдийгөө шулам, зан үйлийн мэргэжилтэн гэж танилцуулдаг хүмүүст хандах нь нэмэгдэж байна. New York Post-ийн мэдээлснээр, зарим сүйт бүсгүй үүнийг “Орчлон ертөнцтэй тохиролцох” нэг хэлбэр гэж үздэг аж.

Ийм үйлчилгээний дундаас хамгийн их эрэлттэй нь “сайхан цаг агаарын шившлэг” гэх зан үйл болжээ. Үүнийг захиалагчид хуримын ёслолын үеэр бороо орохгүй, гэнэтийн цаг агаарын саад гарахгүй гэж найдаж мөнгө төлдөг байна.

Энэ хандлага TikTok-тэй холбоотойгоор илүү өргөн тархжээ. Олон нийтийн сүлжээнд хуримын өдөр цаг агаар гэнэт сайжирсан тухай бичлэг, түүхүүд түгснээр ийм үйлчилгээний эрэлт нэмэгдэж, үнэ нь ч өсөх болсон байна.

Итгэл үнэмшил ба эрэлт

Ийм зан үйлийг дэмжигчид “шившлэг” үр дүнтэй гэж үздэг. Тэдний ярьсан эерэг туршлагууд бусад сүйт бүсгүйчүүдийн сонирхлыг улам нэмэгдүүлж байгаа аж.

Хуримын гэрэл зурагчин Элламаэ Сисилк нэгэн тохиолдлыг онцолжээ. Түүний хэлснээр, нэг хуримын өдөр цаг агаарын урьдчилсан мэдээгээр нөхцөл байдал маш таагүй байх ёстой байв. Гэвч ёслолын үеэр нар гарч, хурим төлөвлөснөөс илүү таатай нөхцөлд болсон байна.

Дараа нь гэрэл зурагчин сүйт бүсгүйгээс тухайн өдөр сайн цаг агаартай байхыг хүсэж, өмнө нь “шулам”-д мөнгө төлсөн тухай сонсжээ. Энэ явдал ийм төрлийн үйлчилгээ АНУ-ын хуримын салбарт хэрхэн яригдах болсны нэг жишээ болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй