Table of Contents
12 жилийн турш Өмнөд Солонгосын энтертайнмент ертөнцийн хамгийн үлгэр жишээ, тогтвортой хосуудын нэг байсан тэдний салалтын мэдээлэл фенүүдийг нь үнэхээр шоконд оруулсан билээ. Олон нийтийн сүлжээн дэх нууцлаг стори, дохио болон солонгосын зурхайчдын таамаглалаас харахад тэдний салалтад дараах хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна.
1. Гэрлэлт болон ирээдүйн талаарх хандлагын зөрүү
Салалтын хамгийн том бөгөөд суурь шалтгаан нь гэр бүл төлөвлөлтийн тал дээр санал зөрөлдсөн явдал гэж алдартай зурхайч Мён онцолжээ.
- Соёны байр суурь: Харилцаагаа дараагийн шатанд гаргаж, илүү тогтвортой амьдрал зохиох буюу хурдан гэрлэхийг хүсэж, яарч байсан.
- Жүн Кён Хогийн байр суурь: Карьерийнхаа оргил үед яваа тэрээр гэр бүлээ төгс авч явах санхүүгийн болон сэтгэл зүйн асар их хариуцлага, дарамтыг мэдэрч байсан тул гэрлэлтийн асуудлаас тодорхой хэмжээгээр зайлсхийх хандлага гаргасан байна.
2. Ахмадуудын нөлөө ба гэр бүлийн уур амьсгал
Мэдээллээс үзвэл, зөвхөн хосуудын хувийн харилцаанаас гадна ар гэрийн хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх талтай. Жүн Кён Хогийн гэр бүлийн ахмад настнуудын дунд энэхүү гэрлэлтийг бүрэн дүүрэн таашаагаагүй, дэмжээгүй хүмүүс байсан нь хосуудын дунд үл ойлголцол, дарамт үүсэх бас нэгэн шалтгаан болжээ.
3. Завгүй хуваарь ба сэтгэл зүйн туйлдал
Хоёр уран бүтээлч хоёулаа ажил ихтэй, завгүй хуваарьтай байдаг нь тэднийг хамтдаа цагийг өнгөрүүлэх боломжийг хязгаарлаж байжээ. Үүний тод жишээ нь өнгөрсөн хавар интоорын цэцгийг хамтдаа үзэж чадалгүй, тус тусдаа Инстаграм хуудсандаа зураг оруулж, Жүн Кён Хо “Би ч бас харсан” хэмээн араас нь стори хийсэн явдал юм. Урт хугацааны турш бие биенийхээ мэдрэмжийг гүйцэх гэж хичээсээр хоёулаа сэтгэл зүйн хувьд туйлдсан нь салалтад хүргэсэн гол хүчин зүйл болжээ.
Эргэж нийлэх найдвар бий юу?
Хэдийгээр тэд албан ёсоор салснаа зарласан ч фенүүдийн хувьд итгэл найдвар бүрмөсөн тасраагүй байна. Тэдний дундах сэтгэл хөрөөгүй бөгөөд өмнө нь ч олон удаа салж нийлж байсан байх магадлалтай аж. Хэрэв тэдний эргэн тойронд бодлыг нь өөрчлөхөд туслах, зөв чиглүүлэх зуучлагч хүн гарч ирвэл тэд дахин нийлж, улмаар гэрлэх хувь тавилан нээлттэй байгааг зурхайн таамаглалд дурджээ.