АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж байна

0 comments
Жон Рэтклифф

АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) дарга Жон Рэтклифф 2026 оны наймдугаар сарын 25-ны мягмар гарагт цэргийн тусгай онгоцоор Москвад газардсан тухай “Axios” болон “CBS News” агентлагууд мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр ОХУ-ын нийслэлд хэд хэдэн чухал уулзалт хийхээр төлөвлөөд байгаа аж.

Нислэгийн чиглэл ба бэлтгэл ажил

Нислэгийн радарын “Flightradar24” платформын мэдээллээс үзвэл АНУ-ын Зэвсэгт хүчний C-17 Globemaster карго онгоц Вашингтон хотын ойролцоох Эндрюс агаарын баазаас наймдугаар сарын 23-ны өдөр хөөрч, Латвийн Рига хотод зогссоны дараа Москва руу нисжээ. Одоогоор АНУ болон ОХУ-ын албаны эх сурвалжууд Рэтклиффийн айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Айлчлалын хүрээн дэх аюулгүй байдал

Уг айлчлалтай холбогдуулан АНУ-ын талаас Рэтклиффийг Орост байх хугацаанд Москва болон Санкт-Петербург хотуудад агаараас цохилт өгөхгүй байхыг Украиноос хүссэн тухай эх сурвалж “The Kyiv Independent” сонинд мэдээлжээ.

Америкийн Тагнуулын төв газрын дарга хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард буюу дайн эхлэхийн өмнөхөн Орост айлчилж байсан юм. Тухайн үед тус газрын даргаар ажиллаж байсан Уильям Бернс Москвад очиж, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтэй уулзаж байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй