“Кантригийн хатан хаан” Долли Партон 80 насандаа таалал төгсжээ

0 comments
Долли Партон

Америкийн дуучин, дуу зохиогч Долли Партон 81 дэх насандаа таалал төгссөн гэж түүний гэр бүлийнхэн Instagram хуудсаар дамжуулан мэдэгджээ. Түүнийг “Кантригийн хатан хаан” хэмээн нэрлэдэг байсан юм.

Дуучны эрүүл мэндийн асуудал 2025 оны намраас эхэлсэн байна. 9-р сарын 28-нд тэр Лас-Вегаст хийхээр төлөвлөсөн зургаан тоглолтоо цуцалж байгаагаа зарласан бөгөөд эдгээр тоглолтыг түүний хөгжмийн тайзнаа эргэн ирэх удаан хүлээлгэсэн шоу гэж танилцуулж байв.

Тоглолтуудаа 2026 он хүртэл хойшлуулж байжээ

Тухайн үед Партон Лас-Вегасын тоглолтуудаа 2026 оны 9-р сар хүртэл хойшлуулсан байна. Гэсэн ч тэрээр “тэтгэвэрт гарах” бодолгүй гэдгээ онцолж, эрүүл мэндийн асуудлаа бага зэрэг амрах хэрэгтэй гэсэн дохио гэж хүлээн авч байгаагаа хэлж байжээ.

Долли Партон бол Америкийн кантри дуучин, дуу зохиогч, жүжигчин, филантроп, бизнес эрхлэгч юм. Тэрээр олон арван цомог гаргаж, “Jolene”, “I Will Always Love You” зэрэг дэлхий даяар танигдсан хит дуунуудыг зохиосон.

Кантри хөгжмийн түүхэн дэх нөлөө бүхий уран бүтээлч

Партон карьерынхаа турш олон “Грэмми” шагнал хүртсэн бөгөөд кантри хөгжим болон поп соёлын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгээр хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Түүний уран бүтээл хэдэн арван жилийн турш олон үеийн сонсогчдод хүрч, Америкийн хөгжмийн ертөнцөд онцгой байр суурь эзэлсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй