АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Барбера Торнхиллыг хүний наймаатай тэмцэх, нөхцөл байдлыг хянах асуудал хариуцсан Төрийн департаментын тусгай үүрэг гүйцэтгэгч элчээр томилжээ.
Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудал хариуцсан туслах Райли Барнс X олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна.
Мэдээлснээр, Торнхилл энэ албан тушаалдаа хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг зохицуулах юм.
Мөн бусад улсын энэ чиглэлийн бодлогыг үнэлэх, гадаадын түншүүд болон холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь түүний үүрэгт багтжээ.
