Үндэсний их баяр наадмын тавын даваанд тунаж барилдан давж, Улсын начин цолны болзол хангасан Архангай аймгийн Хотонт сумын харьяат Батхуягийн Гончигсүрэн тусгай шагнал хүртлээ. Түүнийг Монголын үндэсний бөхийн холбоо болон “Тотал моторс” ХХК-ийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Yamaha Crux Rev” мотоциклоор байлсан байна.
Шагналыг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, менежер С.Гантөр нар гардуулжээ. Ийнхүү наадмын тавын даваанд тунаж, улсын цолны болзол хангасан бөхөд урамшуулал олгох хамтын ажиллагаа бодитоор хэрэгжиж эхэллээ.
“Yamaha Crux Rev” мотоцикл нь олон улсын чанар, аюулгүй байдлын стандартад нийцсэн загвар юм. Бартаат болон засмал замд найдвартай ажиллагаатай, шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ даах чадвар өндөртэй бөгөөд хөдөө орон нутгийн хэрэглээнд бүрэн тохиромжтой гэдгээрээ онцлог байна.
Шагналын гол мэдээлэл:
- Шагнал хүртсэн бөх: Батхуягийн Гончигсүрэн
- Харьяалал: Архангай аймгийн Хотонт сум
- Амжилт: Үндэсний их баяр наадмын тавын даваанд тунаж барилдан давсан
- Цол: Улсын начин
- Шагнал: “Yamaha Crux Rev” мотоцикл
Цаашид энэхүү шагналыг зөвхөн Үндэсний их баяр наадмаар бус, Эзэн Чингис хааны төрсөн өдөр- Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан болон Сар шинийн баярт зориулсан барилдаанд мөн олгохоор болжээ. Тодруулбал, дээрх барилдаануудын тавын даваанд “Тунаж давсан бөх”-д 3 жилийн хугацаанд уламжлал болгон гардуулах юм байна.