Тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулжээ
АНУ-д Ерөнхийлөгч Дональд Трампын дүрстэй, 1 долларын нэрлэсэн үнэтэй шинэ алтан зоос гаргахаар болжээ. Энэ талаар тус улсын Сангийн сайд Скотт Бессент X нийгмийн сүлжээнд мэдэгдсэн байна.
Бессентийн хэлснээр, АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан Америкийн Зоосны үйлдвэр шинэ алтан зоос цутгаж эхлэх юм. Зоос нь эрх чөлөөний өв уламжлал, эх оронч үзлийн бэлгэ тэмдгийг хүндэтгэх зорилготой гэж тэр тайлбарлажээ.
Зоосонд Трампын хөрөг байрлана
Сангийн сайд уг зоосон дээр Ерөнхийлөгч Трампын дүрсийг байрлуулна гэдгийг онцолсон байна. Түүний мэдэгдэлд дурдсанаар, шинэ зоос нь “Америкийн үнэт зүйлсийн хүч чадал болон үндэстний амлалтыг” харуулах ёстой аж.
Одоогоор зоосны загвар, гүйлгээнд гаргах хугацаа болон цутгах тоо хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл зарлаагүй байна.