Баянголын зарим хороололд халуун ус хязгаарлаж, дулааны шугам шинэчилнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Баянголын зарим хороололд халуун ус хязгаарлаж, дулааны шугам шинэчилнэ

12 хоногийн засвар зургаадугаар сарын 24-нд эхэлнэ

Баянгол дүүргийн хэд хэдэн бүсэд хэрэглээний халуун усыг түр хугацаанд хязгаарлаж, дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил хийхээр болжээ.

Хуваарийн дагуу засвар энэ долоо хоногийн Лхагва гараг буюу зургаадугаар сарын 24-нөөс эхэлж, долоодугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд орон сууцны хороолол, аж ахуйн нэгжүүдийн халуун усны хэрэглээ 12 хоногийн турш хязгаарлагдах юм.

Халуун ус тасрах байршлууд

Дулааны шугамд хийх ажлын улмаас дараах байршил, байгууллага, хорооллын хэрэглэгчид халуун усны хязгаарлалтад хамрагдана.

  • Говь ХК
  • Натур агро ХХК
  • Вокзал орчим
  • 2-р хороолол
  • УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид
  • 2, 3, 4, 6-р бичил хороолол
  • Төв гандан хийд орчим
  • Эх нялхас
  • МҮОНРТ орчмын хэрэглэгчид
  • Гүндэмүн сан
  • Гурван билэг их дэлгүүрийн урд тал
  • ТБД дэлгүүр орчим
  • Гранд плаза төв орчим
  • Макс молл худалдааны төв орчим
  • Төмөр замын удирдах газар
  • 73-р сургууль
  • Кёкүшюзан орчим
  • UB Palace
  • Баянгол дүүргийн цагдаа
  • Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид

Гол шугам болон хэд хэдэн хаалтыг солино

Засварын ажлын хүрээнд дулааны шугамын зарим хэсгийг шинэчилж, хаалтуудыг солихоор төлөвлөсөн байна.

“Засварын хугацаанд хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101 цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ” гэж “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.

Засвар дуустал хэрэглээгээ төлөвлөхийг зөвлөж байна

Баянгол дүүргийн төвлөрсөн олон байршлыг хамрах энэ хязгаарлалт нь дулааны шугамын хэвийн, найдвартай ажиллагааг хангах засварын ажлын нэг хэсэг юм.

Иргэд болон байгууллагууд долоодугаар сарын 6-ныг хүртэл халуун усны хэрэглээгээ урьдчилан зохицуулж, засварын хугацаанд бэлтгэлтэй байх шаардлагатай байна.

Баянголын зарим хороололд халуун ус хязгаарлаж, дулааны шугам шинэчилнэ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй