БНСУ-ын экс ерөнхийлөгч Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноожээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Юн

Сөүлийн шүүх БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноосон байна. Reuters агентлагийн мэдээлснээр, энэ хэрэг нь БНАСАУ-ын нутаг дэвсгэр рүү нисгэгчгүй байлдааны төхөөрөмж илгээсэн гэх үйлдэлтэй холбоотой аж.

Мөрдөн шалгах байгууллагын үзэж буйгаар Юн Сок Ёль Пхеньяны агаарын орон зай руу байлдааны дрон илгээх тушаал өгсөн байна. Прокурорууд энэ алхмыг 2024 онд цэргийн онц байдал зарлах үндэслэл бүрдүүлэх зорилготой байсан гэж үзжээ.

Үүнээс өмнө, хоёрдугаар сард БНСУ-ын шүүх Юн Сок Ёлийг 2024 оны арванхоёрдугаар сарын бослогыг удирдсан гэх хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноосон байна.

Импичмент ба баривчилгаа

Юн Сок Ёль 2022–2025 онд БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллажээ. 2024 оны арванхоёрдугаар сарын 14-нд түүнийг импичментээр албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Энэ шийдвэр нь тэрээр цэргийн онц байдал зарлаж, уг шийдвэрийг цуцлах санал хураалтад саад хийхийн тулд Үндэсний ассамблей руу цэрэг оруулсантай холбоотой байв.

Мөн тухайн үед ерөнхийлөгч парламентын дарга, эрх баригч болон сөрөг хүчний намын удирдагчдыг саатуулах тушаал өгсөн гэх мэдээлэл гарч байжээ.

2025 оны нэгдүгээр сард Юн Сок Ёлийг бослогын хэрэгт сэжиглэн баривчилж, цагдан хорьсон байна. Харин 2025 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн шүүх түүний импичментийг хүчинтэй гэж баталгаажуулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй