Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 31-ний бүтэнсайн өдөр тохиохоор болжээ. Монгол Улс 2019 оноос эхлэн уг өдрийг хуульчлан нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амардаг уламжлал тогтсон билээ. Энэ жилийн хувьд тус тэмдэглэлт өдөр нь амралтын өдөр таарч байгаагаараа онцлог юм.
Түүнчлэн энэ жилийн баярыг угтан сүсэгтэн олонд зориулсан нэгэн түүхэн үйл явдал болохоор төлөвлөгдөөд байна. Тодруулбал, Энэтхэг Улсаас Бурхан багшийн хоёр манлай шавийн ариун ринсрэлийг анх удаа Монгол Улсад залах ажээ. Үүнд дараах түүхэн бие хүмүүсийн ариун шүтээн багтаж байна.
- Шаарийбуу
- Монголжийбуу
Уг нандин шүтээнийг эх орондоо анх удаа залах үйл ажиллагаа нь энэ жилийн Их дүйчин өдрийн гол онцлох үйл явдал болох ажээ. Энэхүү түүхэн арга хэмжээ нь сүсэгтэн олны хувьд маш том хүндэтгэл болохыг зохион байгуулагчид онцолж байна.