NBA-ийн одын цуглуулгын карт хамгийн дээд үнэ $5.11 саяар зарагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Вембаньяма

“Сан-Антонио Сперс”-ийн Франц төвийн тоглогч Виктор Вембаньямын NBA дахь дебют улирлын цуглуулгын карт $5.11 саяар зарагджээ. Энэ талаар The Athletic мэдээлэв.

Энэ нь гарын үсэггүй NBA картын хамгийн өндөр үнэтэй борлуулалт болсон байна. Мөн NBA-ийн цуглуулгын картын түүхэн дэх дөрөв дэх хамгийн өндөр дүнтэй худалдаа болжээ.

Уг карт нь 2023-24 Panini Prizm цуглуулгад багтдаг бөгөөд ганцхан ширхэг хэвлэгдсэн байна. Мөн цуглуулгын картын чанарыг үнэлдэг Professional Sports Authenticator (PSA) компаниас хамгийн дээд буюу 10 онооны үнэлгээ авчээ.

Худалдааг Fanatics Collect зуучлан гүйцэтгэсэн байна. Аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцалсан худалдан авагч The Athletic-д ярихдаа, энэ картыг Вембаньямын хамгийн шилдэг карт гэж үздэг бөгөөд цаашид ч тийм хэвээр үлдэнэ гэдэгт итгэлтэй тул ийм өндөр үнэ төлсөн гэжээ.

NBA-ийн одын цуглуулгын карт хамгийн дээд үнэ $5.11 саяар зарагдлаа

Учир нь Вембаньямд албан ёсны лицензтэй, гарын үсэгтэй шинэ тоглогчийн цуглуулгын карт байхгүй. Тэрээр Fanatics компанитай онцгой гэрээтэй байсан бол өрсөлдөгч Panini нь түүний дебют улирлын үеэр NBA-ийн цуглуулгын карт гаргах онцгой лицензийг эзэмшиж байжээ.

Вембаньяма 2023 оны NBA драфтаар нэгдүгээр сонголтоор сонгогдсон. Лиг дэх эхний улиралдаа тэр шилдэг шинэ тоглогчоор тодорсон юм. Энэ улиралд Франц тоглогч NBA-ийн шилдэг хамгаалан тоглогчийн шагнал хүртэж, улирлын шилдэг тоглогчдын нэгдүгээр багт багтжээ.

Төвийн тоглогч Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2024 оны Парисын Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй