Монгол Улсын иргэн Цолмонбаатарын Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний (U.S. Air Force) анхан шатны цэргийн бэлтгэл сургалтыг амжилттай дүүргэж, шилдэг төгсөгчдийн нэгээр шалгарсан талаар гадаадын хэвлэлүүд мэдээлжээ.
Тэрбээр цэргийн анхан шатны бэлтгэл буюу Basic Military Training сургалтад үзүүлсэн амжилтаараа шилдэг төгсөгчид олгодог “Honor Graduate Ribbon” шагнал хүртсэн байна.
Буудлагын ур чадвараараа мөн шагнуулжээ
Ц.Үлэмжин сургалтын хугацаанд буудлагын ур чадвараараа эксперт түвшний үзүүлэлтэд хүрч, “Marksmanship Expert Award” шагналаар шагнуулсан аж.

Мөн төгсөлтийн ёслолын үеэр салааныхаа тугийг барин жагсаалын тэргүүн эгнээнд алхах үүрэг хүлээсэн байна. Энэхүү үйл явдлыг гадаадын хэвлэлүүд онцлон мэдээлжээ.
Ийнхүү Монгол Улсын иргэн Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны цэргийн сургалтыг хоёр шагналтай төгссөн байна.
