Арваннэгдүгээр сарын 1-нээс 435 мянган ахмад суурь тэтгэвэр нэмж авна

0 comments
тэтгэвэр

2026 оны улсын төсвийн тодотгол батлагдсанаар 435 мянган ахмад настан арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр шинээр авч эхлэхээр болжээ.

Засгийн газрын хуралдаанаар суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг тогтоосон байна. Уг тэтгэврийг ахмад настнуудын одоо авч буй тэтгэвэр дээр нэмж олгоно.

Суурь тэтгэврийн дээд хэмжээ 300 мянган төгрөг байна

Засгийн газрын тогтоолоор:

  • суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг;
  • тооцоонд баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг;
  • шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг;
  • суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар тус тус тогтоожээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага болон тооцооны үзүүлэлтүүдийг баримтлан иргэн бүрийн суурь тэтгэврийн хэмжээг бодохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасан байна.

20 жил шимтгэл төлсөн иргэн 201,550 төгрөгийн суурь тэтгэвэр авна

Жишээлбэл, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, одоо 769,000 төгрөгийн тэтгэвэр авч буй иргэний суурь тэтгэвэр 201,550 төгрөгөөр тооцогдоно.

Харин 360 сар буюу 30 жил шимтгэл төлсөн, нэг сая төгрөгийн тэтгэвэртэй иргэний суурь тэтгэвэр 240,000 төгрөг байх жишээтэй гэж Засгийн газраас мэдээлжээ.

Шинээр тооцогдох суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмж олгоно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй