Дээд зэрэглэлийн шатар: The MongolZ байгууллага өвөрмөц цуглуулгаа танилцууллаа

0 comments
blitz

Цахим спортын The MongolZ байгууллага “GRAND MASTER” нэртэй дээд зэрэглэлийн металл шатрын өвөрмөц цуглуулгаа албан ёсоор танилцууллаа. Энэхүү онцгой төслийн гол санаачлагч бөгөөд бүтээгчээр тус байгууллагын CS2 багийн ахлагч, ФИДЕ-гийн мастер Бямбасүрэнгийн «bLitz» Гаридмагнай ажилласан байна.

Уг цуглуулгын гол онцлог нь шатрын моднуудыг тус клубийн цахим спортын тамирчид болон гишүүдийн дүр төрхөөс сэдэвлэн бүтээсэнд оршиж байгаа юм. Тэд тус бүрдээ шатрын хөлөг дээр өөрийн гэсэн өвөрмөц дүрийг бүтээжээ:

  • Багийн ахлагч Бямбасүрэнгийн «bLitz» Гаридмагнай — «Ноён»
  • Ерөнхий дасгалжуулагч Баянбатын «maaRaa» Эрдэнэдалай — «Бэрс»
  • Мөнхболдын «Techno» Содбаяр — «Тэмээ»
  • Банзрагчийн «910» Өсөхбаяр — «Морь»
  • Өдгөө “BC.Game” багт тоглож буй Батболдын «mzinho» Аюуш — «Хүү»
The MongolZ байгууллага "GRAND MASTER" дээд зэрэглэлийн шатрын цуглуулгаа танилцууллаа

Энэхүү цуглуулгыг ердөө 199 хувь бүхий хязгаарлагдмал тоогоор гаргажээ. Шатрын дүрснүүдийг цайрын хайлшаар хийж, 999 сорьцын алт болон мөнгөөр бүрсэн байна. Уг шатрын иж бүрдлийг The MongolZ байгууллагын Улаанбаатар хот дахь нэрийн дэлгүүрээс худалдан авах боломжтой аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй