Аравдугаар сарын 7-нд сургуулиасаа гараад гэртээ ирээгүй 15 настай Батбаатарын Отгонтэнгэрийг эсэн мэнд олсон талаар эх сурвалж мэдээлжээ. Түүнийг 14 хоногийн турш эрэн хайж байсан юм.
Аравдугаар сарын 7-ноос хойш сураггүй байв
Б.Отгонтэнгэр 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр Барилгын коллежийн хичээлээс 14:00 цагт тарснаас хойш гэртээ ирээгүй бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг эрэн хайж, олон нийтээс мэдээлэл хүсэж байжээ.
Тухайн үед хүүгийн байршлын талаар мэдээлэл өгөхийг иргэдэд уриалж байсан бол одоо түүнийг эсэн мэнд олсон гэдгийг эх сурвалж баталсан байна. Хүүг хаанаас, ямар нөхцөлд олсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна.
