“Alliance”-ийг 2:0-ээр буулган авсан The MongolZ өнөө шөнө Германы “BIG” багтай өрсөлдөнө

0 comments
The MongolZ

Сербийн нийслэл Белград хотноо үргэлжилж буй “1win Private Club Season 2” тэмцээний дээд хүснэгтийн шөвгийн дөрөвт Монголын “The MongolZ” баг шалгарлаа. Тэд тэмцээний эхний өдөр Швед улсын “Alliance” багийг 2:0 харьцаатайгаар буулган авч, дараагийн шатны эрхээ авсан бол өрсөлдөгч баг нь тэмцээнээ доод хүснэгтээс үргэлжлүүлэхээр болсон байна. Монголын баг өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны 23:00 цагаас Германы төлөөлөл “BIG” багтай хүч үзэхээр оноолт таарчээ.

Багийн шинэ гишүүн nin9-ийн онцлох тоглолт

Бүрэлдэхүүнээ шинэчилсэн “The MongolZ” тус тэмцээний нээлтийн тоглолтдоо нягт нямбай тоглолтыг харууллаа. Тэр дундаа шинээр нэгдсэн гишүүн Г.Есөнтөмөр “nin9” шинэ хамт олонтойгоо хийсэн анхны албан ёсны тоглолтдоо нийт 37 kill хийж, 1.19 гэсэн үнэлгээ үзүүлснээр гараагаа амжилттай эхлүүлээд байна.

Чансааны ахиц ба Мажорын эрхийн төлөөх өрсөлдөөн

Энэхүү ялалтын дараагаар “The MongolZ” өөрсдийн “Valve” чансааны оноогоо 70-аар нэмж, дэлхийн чансаанд 20-р байр (Valve rank #51), Ази тивд хоёрдугаарт эрэмбэлэгдэж эхэллээ. Ингэснээр тэд тивдээ тэргүүлж буй “BC.Game” багийн араас тун ойрхон нэхэж байгаа бөгөөд ирэх Мажор тэмцээнийг хоёрдугаар шатнаас шууд эхлүүлэх эрхийн төлөөх өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байна.

Найман баг хожигдох эрхтэй (double elimination) системээр өрсөлдөж буй тус тэмцээнд түрүүлж хоёр ялагдсан багууд тэмцээнээ өндөрлүүлэх журамтай. Мажор тэмцээний чансааны оноог эцэслэн таслах хугацаа ойртож буй энэ үед тулаан бүр багуудын хувьд шийдвэрлэх ач холбогдолтой юм.

The MongolZ үргэлжийн адил 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр тоглож байна.

The MongolZ үргэлжийн адил 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр тоглож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй