Э.Содномпилжээ Ираны дэлхийн рекорд эзэмшигчийг нэг кг-аар илүүрхэж түрүүллээ

0 comments
Э.Содномпилжээ

Японы Нагоя хотод болж буй Азийн пара спортын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр сүүлийн оролдлогоороо 246 кг-ыг амжилттай өргөж, жиндээ тэргүүлснээр Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэв.

Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч, дэлхийн рекорд эзэмшигч Ираны тамирчин Альакбар 245 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртсэн байна. Ингэснээр Монголын тамирчин өрсөлдөгчөөсөө нэг кг-аар илүү өргөж, аваргын алтан медалийн эзэн болжээ.

Азийн гурван наадмаас хоёр алт, нэг мөнгөтэй болов

Э.Содномпилжээ Азийн пара наадамд ийнхүү гурав дахь медалиа хүртэж байна. Тэрбээр:

  • “Жакарта-2018”-аас алтан медаль
  • “Ханжоу-2022”-оос мөнгөн медаль
  • “Нагоя 2026”-гаас алтан медаль хүртээд байна.

Энэ амжилтаар Монгол Улсын баг нийт дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай болж, багийн дүнгээр 13 дугаар байрт жагсаж байна. Монголын багаас маргааш пара байт харвааны эмэгтэй баг хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй