“Дэлхийн адууны өдөр”-өөр Хүй долоон худагт морьт харваачид цэц мэргэнээ сорино

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дэлхийн адууны өдөр

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан монгол үндэстний эртний уламжлалт дайны урлаг, морин соёлыг харуулсан Морьт харвааны тэмцээн болох гэж байна. Уг тэмцээн 2026 оны долдугаар сарын 13-ны өдрийн 14:30–17:00 цагийн хооронд Хүй долоон худаг дахь Морин спортын талбайд зохион байгуулагдана. Хурд хүч, онч мэргэн байдлыг шалгах энэхүү тэмцээнд шилдэг морьт харваачид цуглаж, ур чадвараараа өрсөлдөх юм.

Морьт харваа нь монголчуудын төрт ёс, цэргийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Их Эзэнт Гүрний үед монгол цэргүүд морин дээрээс гайхалтай маневр хийж, онч мэргэн харвадаг чадвараараа дэлхийд гайхагдаж байсан түүхтэй. Тэгвэл энэхүү түүхэн уламжлал өнөөдөр мартагдалгүй, үндэсний бие даасан спорт болон өргөжин хөгжиж байна.

Өндөр ур чадвар, нарийн мэдрэмж шаардсан тэмцээн

Морины давхиан дунд байгаа ононо гэдэг олон жилийн дадлага, нарийн мэдрэмж шаарддаг спорт юм. Тэмцээнд оролцогчдоос дараах гол чадваруудыг шалгадаг байна.

  • Биеийн тэнцвэр: Давхиж буй морины хурд, хэмнэлийг алдалгүй удирдах ур чадвар.
  • Төвлөрөл ба тооцоолол: Хурдтай хөдөлгөөн дунд байгаа зөв тооцоолж, сумаа оновчтой тавих чадвар.
  • Морин соёл: Хүлэг морьтойгоо нэгэн бие мэт ойлголцож, харвааг гүйцэтгэх дадлага.

Баяр наадмын өдрүүдээр морин соёл, эртний уламжлалыг сонирхох иргэд, жуулчдыг Хүй долоон худагт хүрэлцэн ирж морьт харваачдын гайхалтай тоглолтыг үзэхийг урьж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй