Mzinho дэлхийн ододтой нэг багт тоглохоор боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
mzinho

Монголын Counter-Strike 2-ын тэргүүлэх баг “The MongolZ”-ийн тоглогч Mzinho олон улсын “BC.Game” клубийн шинэ бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдлээ. BC.Game түүнийг ирэх улирлын тав дахь тоглогчоор элсүүлж, The MongolZ багаас худалдан авснаа зарласан байна.

Mzinho сүүлийн гурван жилийн хугацаанд “The MongolZ”-ийн бүрэлдэхүүнд тоглохдоо багийнхаа олон улсын амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг байв. Энэ хугацаанд тэрээр “Esports World Cup”-ын аварга болж, “BLAST Austin Major” тэмцээнд дэд байр эзэлсэн зэрэг томоохон амжилтаар нэрээ баталсан юм.

Түүний тоглолтын онцлог нь хамгаалалтын байрлалд тогтвортой, хариуцлагатай гүйцэтгэл үзүүлдэгт оршдог. Esports-ийн хүрээнд Mzinho-г Mirage газрын A site-ийн дэлхийн шилдэг anchor тоглогчдын нэг, мөн Palace байрлалын шилдэг хамгаалагчдын тоонд багтаан үнэлдэг байна.

Mzinho “BC.Game” багт албан ёсоор нэгдлээ

Шинэ багт нь дараах нэрс багтаж байна:

  • Украйны S1mple
  • Сербийн ElectroNic
  • Монголын Senzu
  • Данийн Magisk
  • Mzinho

Ингэснээр Mzinho дэлхийн хэмжээний тоглогчидтой нэг багт хүчин зүтгэх шинэ сорилтын өмнө ирлээ. “The MongolZ”-д өнгөрүүлсэн гурван жилийн дараа түүний олон улсын карьер “BC.Game” багийн бүрэлдэхүүнд үргэлжлэхээр болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй