Х.Нямбаатарыг Costco дэлгүүрт байгаа гэх зураг цахим орчинд тархжээ

0 comments 21 үзэлт
Х.Нямбаатарыг Costco-д байгаа гэх зураг тархжээ

Хотын дарга асан Х.Нямбаатарыг “Costco” бөөний худалдааны дэлгүүрт явж байгаа гэх гэрэл зураг цахим сүлжээнд нийтлэгджээ. Уг зурагт Х.Нямбаатар гэж мэдээлж буй эрэгтэй худалдааны тэргэнцрээс ямар нэгэн зүйл авч байгаа мэт харагдах бөгөөд түүний урд нэгэн эмэгтэй хажуу тийш харсан байдалтай зогсож байна.

Цахим орчинд тархсан мэдээллээр Х.Нямбаатарыг сүүлийн үед н.Солонго гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа гэх яриа гарсан байна. Үүнтэй холбогдуулан “Costco” дэлгүүрт авсан гэх зурагт харагдаж буй эмэгтэйг н.Солонго байж болзошгүй хэмээн таамаглажээ. Гэхдээ тухайн эмэгтэйн хэн болох болон Х.Нямбаатартай ямар холбоотой талаарх мэдээлэл батлагдаагүй байна.

Өмнө нь Ванкувер хотод байгаа гэх зураг нийтлэгдэж байв

Энэ сарын 17-нд Х.Нямбаатарыг Канадын Ванкувер хотын “Starbucks” кофе шопын гадна сууж байгаа гэх гэрэл зураг мөн цахим сүлжээнд нийтлэгдсэн юм. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар мэдээлэгдсэн бөгөөд гадаадад байх хугацаандаа цахим хуудсаараа дамжуулан улс төр, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсээр байна.

Харин шинээр тархсан гэрэл зургийг хэзээ авсан, аль хотын “Costco” дэлгүүрт зураг дарсан, мөн хамт байгаа эмэгтэй хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Иймд цахим орчинд нийтлэгдсэн гэрэл зургаар Х.Нямбаатарын одоогийн байршил болон хувийн амьдралтай холбоотой таамгийг баталгаатай гэж үзэх боломжгүй юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй