“Хаки” хүүхдийн баяр зургаадугаар сарын 1-нд төв талбайд болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хаки

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачилж, нийслэлийн 20 гаруй оролцооны байгууллага хамтран зохион байгуулж байна.

Баярын үеэр хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан соёл, урлагийн болон танин мэдэхүйн олон төрлийн хөтөлбөр төлөвлөжээ. Мөн нийслэл хотын бэлгэ тэмдэг “Хаки”-тай танилцах боломжийг бүрдүүлэх юм.

Хүүхэд, гэр бүлд зориулсан есөн өртөө ажиллана

Арга хэмжээний хүрээнд нийт есөн өртөө ажиллаж, оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулна. Мөн эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсгээр үйлчлүүлэх, урлагийн тоглолт болон хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг үзэж сонирхох боломжтой.

“Хаки” хүүхдийн баяр төв талбайд болно

Төв талбайд болох хөтөлбөрт дараах үйл ажиллагаа багтжээ.

  1. Байгууллагуудын танилцуулгын өртөө
  2. Эмчийн үзлэг
  3. Эх, хүүхдийн амрах хэсэг
  4. Урлагийн тоглолт
  5. Цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг
  6. Баярын парад

Мөн хүүхэд багачуудын дунд танигдсан уран бүтээлчид баярын тоглолтод оролцохоор байна. Ийнхүү зургаадугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд хүүхэд, гэр бүлд зориулсан нэгдсэн баярын хөтөлбөр зохион байгуулагдах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй