Хятад долоо хоногийн түгжрэлд орлоо: нэг өдөрт 71 сая машин замд гарчээ — ЗУРАГ

0 comments
Хятадад нэг өдөрт 71 сая машин замд гарчээ

Хятадад 10-р сарын 1-нээс 7-ныг хүртэл БНХАУ байгуулагдсан өдрийг тохиолдуулсан урт амралт буюу “Алтан долоо хоног” үргэлжилж байна.

Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр, улсын хэмжээний амралттай холбоотойгоор Хятадын Тээврийн яам нэг долоо хоногийн хугацаанд хот хоорондын зорчилтын тоо дээд амжилт тогтоож, 2.13 тэрбумд хүрнэ гэж тооцоолжээ. Энэ нь өдөрт дунджаар 300 сая орчим зорчилт гэсэн үг юм.

Зорчигчдын 90 гаруй хувь нь автомашинаар аялж байна. Зөвхөн 10-р сарын 1-нд хурдны замд 71 сая автомашин гарсан нь 8-р сарын энгийн өдрийнхөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Долоо хүртэлх суудалтай автомашины хувьд төлбөртэй хурдны замаар зорчихыг долоон өдрийн турш үнэгүй болгожээ.

China News Service-ийн эхний өдөр Чэндү хотод авсан дүрс бичлэгт Жяньнань өргөн чөлөөгөөр хотоос гарах зам харагдана. Аньхой, Жянсу мужийн заагт байрлах Учжуан төлбөр хураах цэг нь 36 эгнээтэй бөгөөд Хятадын хамгийн томд тооцогддог.

10-р сарын 1-нд уг цэгээр 150 000 гаруй автомашин нэвтэрсэн нь ердийн өдрөөс дөрөв дахин их үзүүлэлт бөгөөд секундэд бараг хоёр машин өнгөрсөнтэй тэнцэж байна.

Харин буцах хөдөлгөөний оргил үе 10-р сарын 6, 7-нд тохиох бөгөөд сая сая хүн мөн зэрэг замд гарах төлөвтэй байна. Тэр үед Учжуан цэгээр хэдэн автомашин нэвтрэх нь дараа тодорхой болно.

Хятад долоо хоногийн түгжрэлд орлоо: нэг өдөрт 71 сая машин замд гарчээ — ЗУРАГ
Хятад долоо хоногийн түгжрэлд орлоо: нэг өдөрт 71 сая машин замд гарчээ — ЗУРАГ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй