Монголын CS2-ийн тэргүүлэх баг The MongolZ шинэ бүрэлдэхүүнээ албан ёсоор танилцуулжээ. Багийн тав дахь тоглогчоор The Huns Esports-оос Гантулгын “nin9” Есөнтөмөр нэгдсэн бол Ууганбаярын “cobrazera” Анарбилэг үндсэн тавд эргэн орсон байна.
Ингэснээр сүүлийн үед яригдаж байсан бүрэлдэхүүний өөрчлөлт баталгаажиж, The MongolZ дараагийн тэмцээнүүддээ шинэ тавтаар оролцохоор болжээ.
nin9 найман жилийн дараа The MongolZ-д эргэн ирэв
Nin9-ийн хувьд The MongolZ түүнд танил баг юм. Тэрбээр 2017 онд тус багт нэгдэж, мэргэжлийн цахим спортын замналаа эхлүүлж байсан бөгөөд ийнхүү ойролцоогоор найман жилийн дараа дахин The MongolZ-ийн өмсгөлийг өмсөхөөр боллоо.
Тэрбээр 2023 оны аравдугаар сараас The Huns Esports-ийн бүрэлдэхүүнд тоглож, багийн ахлагч болон гол тоглогчдын нэгээр ажиллаж байжээ. Энэ хугацаанд The Huns олон улсын тэмцээнүүдийн эрх авч, тэр дундаа PGL Astana 2026-д өрсөлдсөн байна.
cobrazera ч гарааны тавд эргэн оржээ
Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд cobrazera буцаж орсон нь бас нэгэн том өөрчлөлт болж байна. Ийнхүү The MongolZ-ийн үндсэн тав дараах байдлаар бүрдлээ:
- Бямбасүрэнгийн “bLitz” Гаридмагнай
- Банзрагчийн “910” Өсөхбаяр
- Мөнхболдын “Techno4K” Содбаяр
- Ууганбаярын “cobrazera” Анарбилэг
- Гантулгын “nin9” Есөнтөмөр
Шинэ бүрэлдэхүүнтэй The MongolZ ойрын тэмцээнүүддээ эргэн өрсөлдөхөд бэлэн болоод байна.
Манай залуус 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр тэмцээн уралдаануудад үргэлжлүүлэн оролцох болно.

2 comments
Энэ бүрэлдэхүүн одоо олон улсын дэвжээнд илүү сайн амжилт гаргана гэж итгэж байна
Одоо л жинхэнэ ширүүн тоглолтууд эхлэх нь дээ