Илон Маск Хятадын төрийн хүлээн авалтын үеэр “алиалав” — ВИДЕО

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Илон Маск

Бээжин хотноо АНУ болон БНХАУ-ын удирдагчдын оролцоотой болсон төрийн хүлээн авалтын үеэр Америкийн тэрбумтан Илон Маск гэрэл зураг авхуулах мөчид элдэв янзын нүүрний хувирал гаргаж, олныг гайхшруулсан байна. Энэ тухай “Daily Mail” хэвлэл мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дагалдан Америкийн шилдэг менежерүүдээс бүрдсэн хэдэн арван төлөөлөгч тавдугаар сарын 14-нд Бээжинд хүрэлцэн ирсэн юм. Төлөөлөгчид бүгд төрийн хүлээн авалт болон зоогт уригджээ. Зоогийн үеэр авсан бичлэгээс үзвэл, “Apple” компанийн тэргүүн Тим Кук Маскийн ард зогсоод камер руу эелдгээр инээмсэглэж байхад, түүний урд сууж байсан “Tesla” болон “SpaceX”-ийн үүсгэн байгуулагч нүүр амаа сонин болгон хувиргаж, эрхий хуруугаа гозойлгож байв. Сонирхолтой нь, гэрэл зурагчин ажлаа дуусмагц Тим Кук инээмсэглэхээ шууд больсон нь бичлэгт үлджээ.

Тухайн өдрийн эхээр Маск Ардын их танхимд өөрийн хүү X Æ A-12-ын хамт харагдсан байна. Хүү нь Хятадын үндэсний бэлгэдэл бүхий хантааз өмсөж, лууны дүрс бүхий цүнх барьсан байжээ.

Америкийн бизнес эрхлэгчдийн энэхүү айлчлал нь Трамп болон Ши Жиньпин нар худалдаа, технологи, Тайванийн асуудал болон Ирантай хийж буй дайны талаар хэлэлцээ хийж буй эгзэгтэй үеэр тохиож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй