Ираны хамгийн багадаа 13 хот АНУ-ын цохилтод өртөж, хүний амь эрсджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АНУ Ираны 13 хотод агаарын цохилт өгөв

АНУ-ын Зэвсэгт хүчин Исламын Бүгд Найрамдах Иран Улсын баруун нутгийн Хузестан муж руу цохилт өгсний улмаас хамгийн багадаа нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн бэртэж гэмтжээ. Энэ талаар тус улсын орон нутгийн эрх баригчдын мэдээллээс иш татан ИРНА (IRNA) агентлаг уламжлав.

Мэдээлэлд дурдсанаар, пуужин усны насосны станцыг оносны улмаас уг объектын харуул хамгаалагч амиа алдсан байна. Аврах албаныхан шархадсан хүмүүсийн биеийн байдлыг хяналтдаа аваад байгаа аж.

Агаарын дайралтад өртсөн хотууд

Үүнээс гадна АНУ-ын Зэвсэгт хүчин тус улс руу хийж буй шинэ давалгааны хүрээнд Ираны хамгийн багадаа 13 хотыг онилон агаарын цохилт өгчээ.

Цохилтод Абадан, Ахваз, Бендер-Аббас, Бендер-Махшехр, Бехбехан, Бушер, Жаск, Дизфуль, Кешм, Сирик, Хондаб, Хорремшехр болон Эндимешк хотууд өртсөн байна. Эдгээр агаарын цохилтын улмаас бусад бүс нутагт хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй