Испанид Францын шигшээ багийг “францчуудгүй баг” гэж нэрлэв: Хариу нь ч удаан хүлээлгэсэнгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Испанийн ерөнхий сайд асан Францын багийг "францчуудгүй" гэв

Испанийн Ерөнхий сайд асан Мариано Рахой 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтын өмнө Францын шигшээ багийн талаар байр сууриа илэрхийлжээ.

El Debate хэвлэл түүний хэлсэн үгийг иш татахдаа “Франц улс гайхалтай бүрэлдэхүүнтэй. Гэхдээ францчуудгүй баг. Биднийг туйлын хүчирхэг өрсөлдөгч хүлээж байна” гэж Рахой тэмдэглэснийг онцолсон байна.

Францын элчин сайдын яамны хариу

Мадрид дахь Францын Элчин сайдын яам Испанийн Ерөнхий сайд асны энэхүү мэдэгдэлд шуурхай хариу үйлдэл үзүүлэв.

Тус дипломат төлөөлөгчийн газар X сүлжээндээ “Маргаан дэгдээхийг хүсэхгүй байгаа ч бодит баримтыг сануулах нь зүйтэй: Францын шигшээ багийн бүх тоглогчид франц хүмүүс юм. 26 тоглогчийн 23 нь Францад төрсөн. Хилийн чанадад төрсөн үлдсэн гурван тоглогч ч мөн адил Францын иргэд юм” гэж мэдэгджээ.

Францын улс төрчдийн байр суурь

Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес Рахойн хэлсэн үгийг “хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж нэрлэв. The Athletic хэвлэлд Нуньес “Франц улс тийм биш. Франц бол хүн бүр хөгжин дэвжиж, өөрийн байр сууриа олох боломжтой олон талт байдлын улс орон” гэж онцолжээ.

Мөн Францын Социалист намын дарга Оливье Фор X сүлжээндээ Францыг угсаатны үндэстэн биш, харин “бүгд найрамдах улсын уриагаар нэгдсэн улс төрийн үндэстэн бөгөөд энэ нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй барууны хүчнийхнийг гонсойлгож байна” гэж бичсэн байна.

2026 оны ДАШТ-ий хагас шигшээд Францын шигшээ баг Испанитай 7-р сарын 14-нд тоглоно. Харин Английн шигшээ баг 7-р сарын 15-ны өдөр Аргентины багтай шигшээ тоглолтод үлдэх эрхийн төлөө өрсөлдөх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй