Япон улсад үргэлжилж буй “Айчи-Нагоя-2026” Азийн пара спортын наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.
Олон улсын хэмжээний мастер Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар хүрэл медалийн төлөөх тоглолтод Ираны шигшээ багтай өрсөлдөж, 6:2-ын харьцаатай ялалт байгуулжээ.
Ингэснээр Монгол Улсын шигшээ багийн тус наадмаас хүртсэн медалийн тоо наймд хүрсэн байна. “Айчи-Нагоя-2026” Азийн пара спортын наадам Япон улсад үргэлжилж байна.
