Карл Лагерфельдийн Меркелийг зурсан шог зураг Sotheby’s-ийн хамгийн үнэтэй лот боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Меркель

Sotheby’s дуудлага худалдааны ордон Карл Лагерфельдийн өвд зориулсан ээлжит худалдаагаа зохион байгуулж, дизайнерын өмнө нь нийтлэгдэж байгаагүй мянга гаруй ноорог, ажлын баримт бичиг, алдарт бээлий, ойролцоогоор 200 iPod бүхий цуглуулга болон бусад хувийн эд зүйлсийг олон нийтэд танилцуулжээ.

Дуудлага худалдаа 7-р сарын 2-8-ны хооронд болсон бөгөөд нийт орлого 731 мянган еврогоос давсан байна. Энэ нь урьдчилсан үнэлгээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ.

Меркелийн зураг 23 мянган еврогоор зарагджээ

Хамгийн өндөр үнэд хүрсэн лот нь Германы канцлер асан Ангела Меркелийг дүрсэлсэн Карл Лагерфельдийн шог зураг байв. Уг бүтээл 23 040 еврогоор зарагдсан бөгөөд анхны үнэлгээ нь ердөө 400 евро байсан байна.

Энэхүү худалдаа нь 2019 онд нас барсан Карл Лагерфельдийн хувийн архив, олон нийтэд төдийлөн танигдаагүй бүтээлүүдийг ил болгох ажлын нэг хэсэг болжээ. Дизайнерын өвтэй холбоотой ийм төрлийн дуудлага худалдаанууд түүний уран бүтээлийн өөр өнцөг, хувийн сонирхол, ажлын хэв маягийг илүү тод харуулах боломж олгож байна.

Лагерфельдийн Меркелийн зураг өндөр үнэд хүрэв

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй