АНУ-ын сэтгүүлч, сая гаруй дагагчтай блогер Кэндис Оуэнс Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий Брижит Макроныг эрэгтэй хүн гэдгийг батлах баримт олсон гэж ТАСС агентлагт мэдээлжээ.
“Мөрдөн шалгах ажиллагаа хэдийнэ дууссан: Брижит Макроныг эрэгтэй хүн гэдэгт ямар ч эргэлзээ алга. Дэмий хуйвалдааны онол тараах нь миний хэв маяг биш. Би энэ асуудлыг судалж, шинжилсний үндсэн дээр хэлж байна: тэр бол Эммануэлийн сургуулийн багш байсан хүн” гэж Оуэнс хэлэв.
Мөн тэрээр үргэлжлүүлэн: “Хамгийн хачирхалтай нь, Брижит намайг өөрийг нь эрэгтэй хүн гэж дуудсаны төлөө биш, харин эгчийнхээ эсвэл ахынхаа бичиг баримтыг хулгайлсан гэж хэлсний төлөө шүүхэд өгсөн. Тэр намайг өөрийг нь хулгайч гэж дуудсан гэж маргаж байгаа болохоос эрэгтэй гэсэнтэй маргаагүй. Энэ бол үнэхээр галзуу хэрэг” хэмээн нэмж дурджээ.
Оуэнс бол АНУ-ын консерватив хүрээний төлөөлөл бөгөөд Ютүүб (YouTube) суваг нь 6 сая гаруй захиалагчтай, алдартай подкаст хөтлөгч юм. Тэрээр 2024 оны гуравдугаар сараас хойш Брижит Макроныг төрөлхийн эрэгтэй хүн байсан гэж удаа дараа мэдэгдэж байгаа билээ. Өмнө нь Францын Ерөнхийлөгч болон түүний гэргий Оуэнсын мэдэгдлийг няцаах баримтуудыг шүүхэд танилцуулахаар төлөвлөж байсан юм.