Комад орсон сүйт бүсгүй хуримынхаа хоёр хоногийн өмнө сэргэжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ван Жаньжань

БНХАУ-д комын байдалд байсан сүйт бүсгүй хуримын ёслол болохоос ердөө хоёр хоногийн өмнө ухаан орсон тухай “South China Morning Post” сонин мэдээллээ.

Ван Жаньжань болон түүний сүйт залуу Чжан Сижуй нар зургаан жилийн турш үерхэж, хуримаа 4 дүгээр сарын 25-нд хийхээр төлөвлөөд байжээ. Гэвч 2026 оны эхээр Вангийн хоолой өвдөж, тэд орон нутгийн эмнэлэгт хандтал эмч нар түүнд тариа хийсэн байна.

Чжан-ий хэлснээр, эмч нар өвчтөнөөс харшилтай эсэхийг нь асуугаагүй төдийгүй арьсны сорил тавиагүй аж. Тариа хийснээс хэдхэн минутын дараа Вангийн хэл мэдээгүй болж, бөөлжин, амьсгал нь боогдож эхэлжээ. Яаралтай тусламжийн багийнхан бүсгүйг анафилаксын шоконд (бие махбодын харшлын хүчтэй хариу үйлдэл) орсон гэж оношилсон бөгөөд тэрээр улмаар комын байдалд орсон байна.

Хурим болохоор товлосон өдрөөс 48 цагийн өмнө буюу 92 хоногийн дараа Ван ухаан оржээ. Тэрээр одоогоор ярьж, хөдөлж чадахгүй байгаа ч гэр бүлийнхэн нь үүнийг “гайхамшиг” хэмээн нэрлэж байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж эхэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй