Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг алдарт “Оддын дайн” (Star Wars) киноны баатрын дүрээр харуулсан зураг нийтэллээ. Холбогдох постыг X олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
“Хүч чадал шаардлагатай галактикт Америк бэлэн зогсож байна. Энэ бол зөв зам. 4-ний өдөр тантай хамт байх болтугай” хэмээн зургийн тайлбарт бичсэн байна.
Америкийн удирдагчийг уг зурагт нэг гартаа дуулга, нөгөө гартаа АНУ-ын төрийн далбаа барьсан Мандалориан (Mandalorian)-ы дүрээр дүрсэлжээ. Трампын өмсгөлийн халаасанд “Мандалориан” цувралын дүр болох Грогу харагдах бөгөөд түүнийг хүмүүс “Бяцхан Йода” гэж нэрлэх нь бий. Гэвч тэрээр Жэдай нарын их мастер Йода биш бөгөөд зөвхөн түүнтэй нэг ижил төрөл зүйлийн амьтан юм.

Нийгмийн сүлжээний хэрэглэгчид уг постыг маш идэвхтэй хүлээн авч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн өөрсдийн хувилбаруудаа хуваалцаж эхэлжээ. Тэдний дунд ерөнхийлөгчийн гэргий Меланиаг Гүнж Леиагийн дүрээр, харин Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийг Ахмад Сологийн дүрээр дүрсэлсэн зургууд олны анхаарлыг татаж байна.
Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 4-нд мөн Трампыг “Оддын дайн”-ы баатрын дүрээр харуулж байсан бөгөөд тэр үед түүнийг Хүчний харанхуй талыг баримтлагч Ситх (Sith) нарын эзэмшдэг улаан гэрлэн илд барьснаар дүрсэлж байсан билээ.