Конор Макгрегор таван жилийн дараах анхны тулаандаа ялагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Конор Макгрегор

7-р сарын 12-ны өдөр АНУ-ын Лас-Вегас хотноо холимог тулааны UFC 329 тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээний гол тулаанд тус холбооны хоёр жингийн аварга асан, Ирландын тулаанч Конор Макгрегор өмнө нь хөнгөн жингийн (65 кг хүртэл) аварга байсан Америкийн Макс Холлоуэйтэй даагаа нэхэх тулаан хийв.

Тулаан нэгдүгээр үед Холлоуэйн ялалтаар өндөрлөсөн байна. Макгрегор тулааны эхний секундүүдэд халтирч, өвдгөндөө гэмтэл авчээ. Үүний улмаас Ирланд тулаанч хөл дээрээ тогтож чадалгүй хоёр удаа унасан тул шүүгч тулааныг зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна. Өрсөлдөгчид бие биедээ бараг ямар нэгэн хохирол учруулж амжаагүй аж.

Тулаанчдын түүх ба статистик

Хосуудын анхны тулаан 2013 онд болж, шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Ирланд тулаанчийн ялалтаар өндөрлөж байв. Макгрегорын хувьд энэ нь таван жилийн завсарлагааны дараах анхны тулаан байсан бөгөөд тэрээр хамгийн сүүлд 2021 оны 7-р сард октагонд гарч байжээ. Харин Холлоуэй идэвхтэй хэвээр байсан бөгөөд 2025, 2026 онуудад хоёр тулаан хийж, Дастин Порьег хожиж, Чарльз Оливейрад ялагдаад байсан юм.

Конор Макгрегор таван жилийн дараах тулаандаа ялагдлаа

Ингэснээр Конор ММА-д 22 ялалт, 7 ялагдалтай боллоо. Харин Холлоуэй 28 ялалт, 9 ялагдалтай болов.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй