Чарли Шин экс эхнэртээ 500 мянган доллар төлөхөөр болжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чарли Шин 500 мянган доллар төлнө

Холливудын жүжигчин Чарли Шин болон түүний экс эхнэр Брук Мюллер нарын хүүхдийн тэтгэмжтэй холбоотой олон жилийн шүүхийн маргаан албан ёсоор өндөрлөлөө. E! Online-ийн мэдээлснээр, шүүх талуудын эвлэрлийн гэрээг баталж, Шин Мюллерт 500 мянган ам.доллар төлөхөөр болсон байна.

Мюллерийн зүгээс Шин 2011 оны 7-р сараас эхлэн төлбөрийн хуваариа зөрчсөн гэж үзэж байсан. Тухайн тохиролцоогоор жүжигчин сар бүр 55 мянган ам.доллар шилжүүлэх ёстой байжээ. Харин Чарли Шин өртэй гэдгээ үгүйсгэж, тухайн хугацаанд ихэр хөвгүүд Боб, Макс нарынхаа асран хамгаалалтыг үндсэндээ өөрөө хариуцаж байсан гэж тайлбарласан байна.

Ихрүүдийн үндсэн оршин суух газар эцгийн гэр болов

Шин 500 мянган ам.долларын төлбөрийг хоёр тэнцүү хэсгээр шилжүүлэхээр тохиролцжээ. Энэ дүн нь 2011 оны 3-р сараас 2026 оны 7-р сар хүртэлх хугацааны тэтгэмжийн маргааныг хамарч байна.

Үүнээс гадна жүжигчин Брук Мюллерийн шүүхийн зардалд 60 мянган ам.доллар нөхөн төлөх үүрэг хүлээжээ.

Талууд хуулийн дагуу ихрүүдийн хамтарсан асран хамгаалагч хэвээр үлдсэн ч хүүхдүүдийн үндсэн оршин суух газрыг эцгийнх нь гэр гэж албан ёсоор тогтоосон байна.

Анх Мюллерийн тавьсан шаардлага үүнээс хавьгүй өндөр байсан. Тэрээр нийт 15 сая ам.доллар нэхэмжилж, үүнээс 9 саяыг үндсэн өр, 6.5 саяыг хуримтлагдсан хүү гэж тооцож байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй