Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох нэр хүндтэй цуврал тэмцээн зургаадугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд амжилттай явагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд дэлхийн 23 улсаас хүрэлцэн ирсэн 297 шилдэг тамирчин дэвжээнээ гарч, нийт 30 багц алтан медалийн төлөө уран мэх, эр бяраа сорин өрсөлдсөн юм.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааг ахиулахад эл тэмцээн чухал нөлөөтэй бөгөөд тамирчдад өндөр оноог олгосон байна. Тодруулбал, шагналын тавцангийн хамгийн дээд хэсэгт зогсож түрүүлсэн бөхчүүд 8000 оноо авсан бол үзүүрлэсэн бөх 6400 оноо, гуравдугаар байрт шалгарсан тамирчид 5200 оноо тус тус халаасалжээ. Мөн нэг хүрэл медальтай жингийн дөрөвдүгээр байрт 4640 оноо, харин тавдугаар байрын эздэд 4000 оноог чансаанд нь нэмж тооцсон байна.

Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд ОХУ, Энэтхэг, Иран болон зохион байгуулагч Монгол улсын баг тамирчид чансаа өндөр байгаагаа харуулж, жин тус бүрийн медальтнууд дараах байдлаар тодорлоо.
- 57 кг: 1. Муса Мехтиханов (ОХУ), 2. Чонгсонг Хан (БНАСАУ), 3. Сумит Сумит (Энэтхэг), Мейрамбек Картбай (Казахстан)
- 61 кг: 1. Дипак Дипак (Энэтхэг), 2. Ассыл Айтакын (Казахстан), 3. Ахора Хатери (Иран), Адилет Альмухамедов (Казахстан)
- 65 кг: 1. Рахман Амузадхалили (Иран), 2. Шамиль Мамедов (Болгар), 3. Кумар Мохит (Энэтхэг), Квон Жин Ким (БНАСАУ)
- 70 кг: 1. Т.Тулга (Монгол), 2. Рустамжан Кахаров (Кыргызстан), 3. Аден Сакыбаев (Кыргызстан), Магомед-Эми Эльтемиров (ОХУ)
- 74 кг: 1. Сагар Жаглан (Энэтхэг), 2. Тамир Ешинимаев (ОХУ), 3. Түмэн Бодиев (ОХУ), Жайдип Жайдип (Энэтхэг)
- 79 кг: 1. Исмаил Ханиев (ОХУ), 2. Махди Юсефи (Иран), 3. О.Сүлдхүү (Монгол), Шамсат Таир (Казахстан)
- 86 кг: 1. Мохаммад Нокходиларими (Иран), 2. Магомед Рамазанов (Болгар), 3. Малик Шаваев (Кыргызстан), Болат Сакаев (Казахстан)
- 92 кг: 1. Асхаб Саадулаев (ОХУ), 2. Азамат Даулетбеков (Казахстан), 3. Аболфазл Фироузжаей (Иран), Б.Бат-Эрдэнэ (Монгол)
- 97 кг: 1. Мухамед-Тахир Ханиев (ОХУ), 2. Т. Дэмчигдорж (Монгол), 3. Туксидж Туксидж (Хятад), Вики Вики (Энэтхэг)
- 125 кг: 1. Динеш Динеш (Энэтхэг), 2. Едиге Кассымбек (Казахстан), 3. Роберт Баран (Польш), Камил Кошилек (Польш)

