Маргаашаас баруун нутгаас эхлэн цас орж, эрс хүйтрэхийг анхаарууллаа

0 comments
Маргаашаас нутгийн баруун хагасаас эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын 15-наас баруун нутгаас эхлэн цаг агаар эрс хүйтрэхийг анхааруулжээ. Улмаар 16-нд төвийн, 17-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Ингэснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур огцом буурах аж.

Хойд аймгуудаар хур тунадас орно

Нутгийн хойд хэсгээр үүлшиж, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим нутаг, Булган, Сэлэнгэ аймгийн хойд сумдаар 0.0–3.0 мм хур тунадас орно.

Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй байна.

Салхи баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5–10 метр хүрнэ. Өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүсээр секундэд 12–14 метр хүртэл ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Өдөртөө 0-18 градус дулаан байна

Өнөөдрийн агаарын температур:

  • Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан, Заг-Байдраг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус
  • Бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй