У.Хүрэлсүх аравдугаар сарын 19–22-нд ХБНГУ-д төрийн айлчлал хийнэ

0 comments
У.Хүрэлсүх аравдугаар сарын 19–22-нд ХБНГУ-д төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19–22-нд Германд төрийн айлчлал хийнэ.

Монголын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх энэхүү айлчлал нь Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болох юм.

Стратегийн түншлэлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлно

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.

Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал”-ыг байгуулж, хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг цаашид бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохоор төлөвлөжээ.

Берлинд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн нээгдэнэ

Хоёр улсын төрийн тэргүүн Берлин хотод зохион байгуулах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд мөн:

  • “Монгол-Германы бизнес форум”
  • “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”
  • “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол, Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тухайн айлчлалаар хоёр улсын харилцааг нийтлэг үнэт зүйлд суурилсан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй