Монгол аялгуу, рок хөгжим, хиймэл оюуныг хослуулсан “Uyana” цомог гарлаа

0 comments 0 үзэлт
Uyana

Хөөмий, морин хуур, бөөгийн хэнгэрэгийн дуугаралтыг рок хөгжмийн хэмнэлтэй хослуулсан шинэ цомог сонсогчдын хүртээл болжээ. Норвегиос эхлэлтэй “Uyana” хөгжмийн төсөл ийнхүү 12 уран бүтээлээс бүрдсэн анхны цомгоо гаргасан байна.

Төслийн онцлог нь уламжлалт хөгжмийн элементүүдийг орчин үеийн технологитой нэгтгэсэнд оршино. “Uyana”-гийн дуу хоолой, дүр төрхийг уран бүтээлчдийн удирдлага дор хиймэл оюун ухаан ашиглан бүтээжээ.

Төслийн танилцуулгад дурдсанаар, цомгийн дуунуудыг Монгол болон хөрш нутгийн хөөмий, ардын хөгжмийн уламжлалаас сэдэвлэн шинээр зохиосон байна.

Цомогт багтсан бүтээлүүдээс дурдвал:

  • “Сарны охин”
  • “Цасан тайга”
  • “Хар чоно”
  • “Мөнх тал”
  • “Өвөг дээдэс”

“Uyana” цомгийг Spotify, Apple Music, YouTube Music, Amazon Music, Tidal болон Deezer хөгжмийн платформуудаар сонсох боломжтой.

Уламжлалт хөгжим ба технологийн шинэ огтлолцол

Монголын уламжлалт хөгжмийн дуугаралтыг гадаадын хөгжмийн төсөлд ашиглаж буй нь үндэсний урлагийг олон улсын сонсогчдод өөр хэлбэрээр хүргэх боломжийг нээж байна. Гэхдээ хиймэл оюун ухаанд түшиглэсэн ийм бүтээлүүд нэмэгдэхийн хэрээр соёлын өвийн мөн чанар, уран бүтээлчдийн оролцоо, үндэсний хөгжмийн онцлогийг хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал ч анхаарал татах болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй