“Монголын төмөр зам”-ын удирдлагууд тендерийн мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын төмөр зам

“Монголын төмөр зам” ТӨХК (МТЗ)-ийн зарласан тендерүүд болон хөрөнгө зарцуулалттай холбоотой ноцтой зөрчлүүд илэрч, хууль хяналтынхны анхааралд орлоо. Тус компанийн гүйцэтгэх захирал О.Батчулуун болон бусад удирдах албан тушаалтнууд “Батжин харгуйн зам” ХХК-д давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Хэргийн эргэн тойронд дараах баримтууд хөндөгдөж байна:

  • “Батжин харгуйн зам” ХХК нь МТЗ-өөс зарласан 30 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй тендерүүдэд дараалан шалгарсан ч ажлаа бүрэн гүйцэтгээгүй. Тус компанийн захирал О.Ганхуяг тендерт оролцохдоо хуурамч материал бүрдүүлсэн үндэслэлээр яллагдагчаар татагджээ.
  • 2026 оны нэгдүгээр сард тус компанитай дахин 13.1 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулсан нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүйг илтгэж байна.
  • Компанийн захирал О.Ганхуяг тендерийн санхүүжилтийг МТЗ-ийн удирдлагууд хувааж авсан тухай дуулиант мэдэгдэл хийснийхээ дараа МТЗ-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Даваажаргалын хамт хил даван зугтсан бөгөөд одоогоор тэдний байгаа газар тодорхойгүй байна.

Нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн төсөв завшигдсан байж болзошгүй уг хэрэгт МТЗ-ийн удирдлагуудыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж үзэж байгаа юм. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй