Disney “Гэртээ ганцаараа” франчайзыг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Маколей Калкин

Америкийн жүжигчин Маколей Калкин “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” франчайздаа эргэн ирж магадгүй байна. Disney шинэ жилийн уур амьсгалтай, гэртээ ганцаар үлдсэн хүү хулгайчдаас өөрийгөө хамгаалахын тулд хавх тавьдаг алдарт инээдмийн цувралыг дахин эхлүүлэхээр сонирхож байгаа гэж мэдээлжээ.

Калкин студийн төлөөлөгчидтэй уулзжээ

The Hollywood Handle-ийн мэдээлснээр, Маколей Калкин Disney-ийн төлөөлөгчидтэй аль хэдийн уулзсан байна. Инсайдеруудын хэлснээр, студи Калкины оролцоотойгоор франчайзыг сэргээх боломжид ихээхэн эерэг хандаж байгаа аж.

Гэсэн ч түүнд ямар дүр ногдох нь одоогоор тодорхойгүй байна. Одоо 45 настай Калкин “Home Alone”-ий дараа “Richie Rich” болон хэд хэдэн өөр кинонд тоглосон ч 2000, 2010-аад онд кинонд өмнөхөөсөө хамаагүй цөөн харагдах болсон.

Жүжигчин камео, рекламд идэвхтэй оролцдог

Калкин сүүлийн жилүүдэд том кино төслүүдээс зайтай байсан ч реклам, богино видео болон камео дүрүүдэд үе үе гарсаар ирсэн. Тухайлбал, DRYVRS цувралд тэрээр хүүхэд байхдаа Зул сарын баяраар эцэг эх нь өөрийг нь ганцааранг нь орхисон гэж гомдоллодог жолоочийн эпизод дүр бүтээж байв.

Хэрэв Disney-ийн төлөвлөгөө хэрэгжвэл “Гэртээ ганцаараа” франчайз Маколей Калкины оролцоотойгоор шинэ үеийн үзэгчдэд дахин хүрэх боломжтой болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй