Нисэхийн салбарын ажилтан асан, өдгөө 96 настай “хөөрүү” тиктокер асрамжийн газраас хөөгдөх шахсан түүх

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Лилиан Дроняк

Өдгөө 96 настай Америкийн блогер Лилиан Дроняк (сошиал орчинд Grandma Дроняк нэрээрээ алдаршсан) өөрийн залуу инфлюенсерүүдийн атаархлыг төрүүлэм 15 сая дагагчтай TikTok хуудсаараа цахим ертөнцийг байлдан дагуулж байна. Түүний эрч хүчтэй, дэрвүүн зан чанар, этгээд хошин мэдрэмж нь сая сая хүмүүсийн хайрыг татдаг ч түүнийг залуудаа тэс өөр, ноцтой салбарт ажиллаж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Түүхэн замнал ба сошиал ертөнцөд хөл тавьсан нь

Лилиан Дроняк 1930 оны гуравдугаар сарын 18-нд АНУ-ын Коннектикут мужид төржээ. Тэрээр тэтгэвэрт гарахаасаа өмнө нисэх онгоц, нисдэг тэрэг үйлдвэрлэлийн алдартай “Sikorsky Aircraft” компанид олон жил ажиллаж байгаад, дараа нь гэр бүлдээ цаг гаргахаар шийджээ. 1953 онд Жон хэмээх залуутай гэрлэж, 3 хүүхэд төрүүлэн, нөхрийгөө өөд болох хүртэл 48 жил хамт амьдарсан байна.

Нисэхийн салбарын ажилтан асан, өдгөө 96 настай "хөөрүү" тиктокер асрамжийн газраас хөөгдөх шахсан түүх

Түүхийн шинэ хуудас 2012 онд ач хүү нь эмэгтэйг YouTube бичлэгтээ үе үе тоглуулж эхэлснээр нээгджээ. Энэхүү гэр бүлийн жижиг төсөл явсаар амжилттай бизнес болон хувирч, Лилиан өөрийн TikTok хаягийг нээснээр жинхэнэ од болсон юм.

Уг гайхалтай эмэгтэйн өдөр тутмын контентын гол сэдвүүд:

  • Эрч хүчтэй амьдрал: Нас бол зүгээр л тоо гэдгийг харуулж, үргэлж баяр ёслол, арга хэмжээнд хэрхэн бэлдэж байгаагаа харуулдаг.
  • Болзооны түүхүүд: Өөрийн залуугийн болон одоогийн болзооны сонирхолтой түүхүүдийг хуваалцдаг (дагагчдын үзэж буйгаар ихэнх нь үзэгчдийг хөгжөөх гэсэн зохиомол түүхүүд гэнэ).
  • Өорийгөө егөөдөх нь: Өөрийн оршуулгын ёслолыг хэрхэн хийх, хэн ирж болох, хэн ирж болохгүй талаар маш зоригтой бөгөөд хөгжүүлэлттэй ярьдаг.

Асрамжийн газар дахь “шуугиан” ба хөөгдөх шахсан шалтгаан

2024 онд Лилиан хөлөө хугалсны улмаас байнгын асаргаа, эмчийн хяналтад байх шаардлагатай болж, өндөр настны асрамжийн газарт нүүж очжээ. Гэвч орчин өөрчлөгдсөн ч түүний сахилгагүй зан хувирсангүй. Тэрээр асрамжийн газарт архи, согтууруулах ундаатай шуугиантай үдэшлэгүүд үе үе зохион байгуулж эхэлсэн тул тус газрын захиргаанаас түүнийг хөөх тухай албан ёсны анхааруулга өгчээ.

Нисэхийн салбарын ажилтан асан, өдгөө 96 настай "хөөрүү" тиктокер асрамжийн газраас хөөгдөх шахсан түүх

Гэвч энэ нь зоригтой эмэгтэйг огт айлгасангүй. Тэрээр өөрийн бичлэгээрээ тус захиргааны албан бичгийг камераас урдаар урж байгаагаа харуулаад дараах хариултыг өгсөн байна:

“Би энд юу хүссэнээ хийнэ. Би энд амьдрахын тулд сар бүр 12,000 ам.доллар төлдөг. Хэрэв би хүсвэл үдэшлэгээ хийсээр л байх болно.”

Аз болоход, энэхүү үл ойлголцол эцэстээ зөвшилцөлд хүрч шийдэгджээ. Асрамжийн газрын удирдлагууд Лилианыг үдэшлэгээ хийхийг зөвшөөрсөн ч, нэг л хатуу нөхцөл тавьсан байна. Тэрээр үдэшлэг дээрээ бусад өндөр настнуудад согтууруулах ундаа өгч, дайлж болохгүй гэсэн дүрэмд гарын үсэг зурснаар асуудал намжжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй