Нью-Йоркт ДАШТ-ий аварга цомын хамгийн том LEGO хувилбарыг дэлгэлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Lego

АНУ-ын Нью-Йорк хотод 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын уур амьсгал аль хэдийн мэдрэгдэж эхэллээ. Манхэттэний төв дэх Рокфеллер төвийн талбайд LEGO-оор бүтээсэн, дэлхийд хамгийн томд тооцогдох ДАШТ-ий цомын хуулбарыг олон нийтэд танилцуулсан байна.

Энэхүү аварга бүтээл 8.47 метр өндөр, ойролцоогоор 4.2 тонн жинтэй аж. Цомыг нийт 1,363,402 ширхэг LEGO блокоор угсарсан бөгөөд бүтээхэд 7,040 цаг зарцуулжээ. Төсөл дээр дизайнер, инженер, угсрагч, суурилуулагч зэрэг 59 мэргэжилтэн ажилласан байна.

Дотор нь ган каркас, хажууд нь хөлбөмбөгийн оддын дүрүүд бий

Асар том цомын дотор талд 3.5 тонн орчим жинтэй ган каркас байрлуулсан нь бүтцийг тогтвортой байлгах үндсэн суурь болжээ. Тээвэрлэх боломжтой болгохын тулд уг инсталляцийг 16 том хэсэгт хуваан хийсэн байна.

Нью-Йоркт хамгийн том LEGO ДАШТ-ий цомыг нээлээ

Цомын дэргэд Килиан Мбаппе, Лионель Месси, Криштиану Роналду, Винисиус Жуниор нарын дүрсийг мөн байршуулжээ. Харин энэ бүтээлийг танилцуулах хүндтэй үүргийг дэлхийн хоёр удаагийн аварга, Бразилийн домогт хөлбөмбөгчин Кафу хүлээсэн байна.

Зохион бүтээгчид энэ цомыг LEGO-ийн түүхэн дэх хамгийн том зөөврийн байгууламж, мөн дэлхийн аваргын цомын хамгийн том хуулбар гэж нэрлэж байна. Тус инсталляци нь удахгүй болох финалын өмнөх хөгжөөн дэмжигчдийн бүсийн гол үзмэрүүдийн нэг болжээ.

Нью-Йоркт хамгийн том LEGO ДАШТ-ий цомыг нээлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй