Дэлхийн таван удаагийн аварга Бразилын хүчирхэг шигшээ багийг 1/8 финалын шатанд буулган авснаар Норвегийн хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа. Энэхүү түүхэн амжилтын гол хөдөлгүүр нь өрсөлдөгчдөө айдаст автуулж буй
байсан бөгөөд түүний үзүүлж буй тоглолт 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэр чигт нь эзэгнэж байна. Спортын шинжээчид түүнийг хэвийн хүний хэмжээсээс давсан, яг л “киборг” мэт үр ашигтай ажиллаж байгааг онцлон, түүний статистик баримтуудыг дэлгэжээ.
Харь гарагийн мэт статистик ба ДАШТ-ий гайхамшиг
Одоогийн байдлаар тэрбээр ердөө 4 тоглолтод оролцохдоо хаалга руу 12 удаа онож цохиж, улмаар 7 гоолыг багтаа авчраад байна. Энэ нь гоол хийх магадлал нь 58.3% байгааг илтгэх бөгөөд xG-Opta системээр түүнийг ердөө 4.25 гоол оруулах боломжтой гэж тооцоолж байсныг тэр ийнхүү эвдсэн юм. Сонирхолтой нь Норвегийн шигшээ багийн бусад тоглогчид нийлээд 4 гоол (үүнээс нэг нь Иракийн багийн автогоол) оруулсан нь Холанд ганцаараа багаа чирч явааг харуулна. Түүнчлэн тэрбээр 16 метрийн талбайн гаднаас ганцхан удаа цохилт гүйцэтгэсэн нь өнөөдрийн Бразилын хаалганд орсон супер гоол байсан бөгөөд 4 тоглолтын турш ганцхан удаа л амжилттай хууралт хийсэн байна. Эрлинг талбайд хамгаалалтад тусалж, прессинг хийхийн зэрэгцээ гол үүрэг болох гоолоо төгс оруулдаг бөгөөд өмнө нь түүний хэлж байсан “Бөмбөгөнд таван удаа хүрээд таван гоол хийх нь миний мөрөөдөл” гэх үг энэ тэмцээнд биелэх магадлал туйлын өндөр байна.

Холандыг дэлхийн хөлбөмбөгийн домог болгох 5 баримт
Түүнийг бусдаас огт өөр, онцгой тоглогч вэ гэдгийг дараах түүхэн баримтууд бэлхнээ батлан харуулж байна:
- Холанд Норвегийн үндэсний шигшээ багтаа нийт 54 тоглолтод оролцохдоо 62 бөмбөг торлогдсон нь үнэмшихэд бэрх рекорд амжилт юм.
- Тэрбээр шигшээ багтаа 2024 оны намраас хойш албан ёсны бүх тоглолтод тасралтгүй гоолдож байгаа бөгөөд 14 тоглолтод дараалан 27 гоол хийжээ.
- Норвегийн шигшээ баг энэ жилийн ДАШТ-ээс өмнө түүхэндээ 3 удаа дэлхийн аваргад шалгарахдаа нийт 7 гоол хийж байсан бол Холанд ганцаараа энэ үзүүлэлттэй ижилсэв.
- Тэмцээний эхний 4 тоглолтын дараах байдлаар 7 болон дээш гоол оруулсан түүхэн дэх хоёрхон тоглогчийн нэг болсон бөгөөд түүний өмнө зөвхөн агуу Герд Мюллер (8 гоол) бичигдэж байв.
- Нэг ДАШТ-ий явцад дөрвөн хожлын гоол оруулсан түүхэн дэх 4 дэх хөлбөмбөгчин болж Гжегож Лято, Сальватор Скиллачи, Герд Мюллер нарын домгуудтай зэрэгцлээ.
