Шакира дэлхийн аваргын түүхэнд шинэ амжилт тогтоов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шакира

Колумбын дуучин Шакира хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд онцгой амжилт тогтоолоо. Тэрээр дөрвөн өөр ДАШТ-д уран бүтээлээ толилуулсан анхны артист болсон байна.

Шакира өмнө нь 2006, 2010, 2014 оны дэлхийн аваргын үеэр тайзнаа гарч байсан бол энэ удаа 2026 оны тэмцээний нээлтийн ёслолд оролцжээ. Ингэснээр түүний нэр хөлбөмбөгийн дэлхийн аваргын хөгжмийн түүхтэй дахин холбогдов.

2026 оны зургадугаар сарын 11-ний пүрэв гарагт Мехико хотын “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын үеэр Шакира Dai Dai нэртэй дуугаа дуулсан байна. Түүний тоглолт дэлхийн аваргын эхлэлийг тэмдэглэсэн гол үзүүлбэрүүдийн нэг болжээ.

2026 оны тэмцээн рекорд тогтооно

Энэ удаагийн дэлхийн аваргын хэсгийн шат зургадугаар сарын 11-нээс 27-ны хооронд үргэлжилнэ. Багууд хэсэг дотроо тойргийн журмаар тоглож, тус бүр гурван тоглолт хийнэ.

Шакира дөрвөн ДАШТ-д дуулсан анхны артист болов

Дараагийн шатанд хэсэг бүрийн эхний хоёр байр эзэлсэн шигшээ багууд шалгарна. Мөн гуравдугаар байрт орсон багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй найман баг плей-оффт өрсөлдөх эрх авах юм.

2026 оны ДАШТ-д нийт 104 тоглолт зохион байгуулагдана. Энэ нь дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн олон тоглолттой тэмцээн болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй