ОХУ-д гэрээт цэрэгт элсэгчдийн 10 сая хүртэлх рублийн зээлийг тэглэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Путин

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины фронтод тулалдах шинэ хүч цуглуулах зорилготой нэгэн шинэ хуулийг Даваа гарагт (2026.05.26) баталлаа. Тус хуулийн дагуу цэргийн албанд шинээр элссэн хүмүүс болон тэдний гэр бүлийн хүний 10 сая рубль (140 мянган ам.доллар) хүртэлх хэмжээний өрийг бүрмөсөн цайруулахаар болсон байна. Энэхүү эдийн засгийн дэмжлэг нь энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш Украинд нэг жилийн хугацаатай байлдах гэрээ байгуулсан байлдагч бүрд хамаарах аж.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Оросын тал Украины чиглэлд нэмэлт цэрэг илгээхийн тулд хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Үүний нэг жишээ нь 2022 оны есдүгээр сард явуулсан хэсэгчилсэн дайчилгаа бөгөөд тухайн үед Украины амжилттай сөрөг довтолгооны дараа Москва 300 мянган цэрэг татаж байв. Гэвч тус шийдвэрээс үүдэн олон мянган орос эрчүүд хөрш орнууд руу дүрвэж, дотоодод эсэргүүцлийн жагсаал өрнөж байсан түүхтэй.

Кремлийн хувьд улс төрийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүй масс дайчилгааг дахин явуулахаас татгалзаж, санхүүгийн өндөр урамшууллаар цэрэг элсүүлэх тактикийг сонгоод байна. The Moscow Times агентлагийн мэдээлснээр, цэргийн гэрээ байгуулсан иргэдэд үзүүлэх дэмжлэг улам нэмэгдэж байгаа бөгөөд үүнд дараах зохицуулалтууд багтжээ.

  • Шинээр цэрэгт элссэн хүмүүст олгох урамшууллын хамгийн бага хэмжээ 400 мянган рубль (4,500 ам.доллар) хүрсэн байна.
  • Сайн дураараа фронтыг зорих иргэд болон тэдний эхнэр, нөхрийн хуучин зээлийн өрийг 10 сая рубль хүртэлх дүнгээр хаах боломж бүрдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй