Сэлэнгийн сав дагуу усны түвшин огцом нэмэгдэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сэлэнгэ мөрний уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгджээ

Сэлэнгэ мөрний нийт уртын дагуу усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см-ээр нэмэгдсэн байна. Ингэснээр тус мөрний ус олон жилийн дундаж түвшнээс 100-120 см-ээр давжээ.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн- Сүхбаатар сум орчимд дахин 5-10 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна. Ийм нөхцөлд голын сав, эрэг хөвөө дагуу нутаглаж, үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгууллагууд үерийн эрсдэлээс сэргийлэх шаардлагатай юм.

Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн Гадаргын Усны Судалгааны Хэлтэсээс малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд анхааруулга хүргүүллээ. Гол мөрний ойролцоо зорчих, мал бэлчээх, эд хөрөнгө байрлуулахдаа болзошгүй үерийн аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй