Одоогоос 23 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарлажээ. Харин Монгол Улсад 2012 оноос эхлэн энэхүү өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй.
Мөн энэ онд эмэгтэй энхийг сахиулагчид олон улсын ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож буйараа онцлог юм. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт энхийг сахиулагчдын 1300 гаруй нь эмэгтэй цэргийн алба хаагч байна.
24 жилийн түүх ба амжилт
Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээж байв. Үүнээс хойших 24 жилийн хугацаанд манай улсаас давхардсан тоогоор 23000 гаруй энхийг сахиулагч дэлхийн 10 гаруй улс оронд алба хааж, үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд байна.